Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний агаарын тээврийн салбар тогтвортой хөгжих боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдсэн Монгол Улсын хувьд эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг агаарын тээврийн салбараа тогтвортой хөгжүүлэх, жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт эергээр нөлөөлөх боломж байгаа юм.

Монгол Улс 2018 оны аравдугаар сарын 12-нд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн 2.1.1-д зааснаар “Энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчлэх өдрөөс эхлэн гаалийн зориулалтаар Хавсралт дахь жагсаалтад харгалзах тарифын гарчгийн дагуу ангилсан бүтээгдэхүүн болон үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, эсхүл хувиргалтын явцад агаарын хөлөг, эсхүл түүний угсралтад ашиглах бүтээгдэхүүний импортод ногдуулах, эсхүл түүнтэй холбогдох бүхий л гаалийн татвар албан татвар болон бүх төрлийн бусад хураамжийг арилгах үүргийг” нэгдэн оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн.

Дээрх үндэслэл, заалтын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9 дэх заалтыг тус тус өөрчлөн найруулахаар хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын гишүүдээс саналыг авч, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хэлэлцээрт нэгдэн орсноор агаарын тээврийн салбарт дараах үр дүн гарна.

  • Агаарын хөлөг авах зардал буурч, насжилт багатай агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийхэд дэмжлэг болж, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтад эерэг нөлөөтэй;
  • Агаарын хөлөгт хийж буй агаарын хөлгийн засвар, үйлчилгээ өргөжиж, орлого нэмэгдэнэ;
  • Агаарын хөлгийн газар дээрх дадлагажуур, эд ангийг татвараас чөлөөлснөөр нисгэгч, инженер техникийн ажилтныг сургах, дадлагажуулах сургалтын төв байгуулахад дэмжлэг болж, сургалтын зардал буурна;
  • Ачаа тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, түргэн тусламжийн нислэг гүйцэтгэх агаарын хөлгийн паркийг шинэчлэх, нэмэгдүүлэхэд тус дөхөм болно;
  • Хэрэглэгчдийн өргөн сүлжээ бүхий ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх, иргэний нисэхийн ажил, үйлчилгээний төрөл, зүйл өргөжиж, ажлын байр шинээр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг агаарын тээвэр тогтвортой хөгжих, жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт эерэг нөлөө үзүүлэх юм

Нийт 7293 дипломат болон албан паспортыг хүчингүй болгожээ
Нийт 7293 дипломат болон албан паспортыг хүчингүй болгожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.