УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойшхи эл хуралдаанаар Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дэмжлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганаар хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороонд шилжүүллээ.
ЧУУЛГАН: 2026 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.