Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банкны мэргэжлийн баг Цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд Монголд ажиллахаар болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

БОУАӨ-ийн сайд бөгөөд COP17-ын Үндэсний хорооны дарга Б.Батбаатар , COP17-ын Ажлын албаны дарга Д.Батмөнх нар Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан дарга Валериа Хиккейтэй ирэх оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уулзалт хийлээ.

Дэлхийн банкны төлөөллүүд Монгол Улсад Талуудын бага хурлыг зохион байгуулах болсонд амжилт хүсээд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар хамгийн чухал үүрэгтэй тус хурлын бэлтгэлд боломжит бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Улмаар 2025 оны 10 дугаар сардаа багтаан төлөөлөгч нараа Монгол Улсад ажиллуулахаар төлөвлөснөө онцлоод хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах асуудлуудыг нарийвчлан тодорхойлж буйгаа дуулгалаа. Ингэхдээ, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт болон чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлүүдээр нэгтгэн багцалсан дэмжлэг үзүүлэх боломжтой тул хоёр талаас албаны төлөөлөгчдийг шуурхай хамтран ажиллуулахыг санал болголоо.

ҮХЦ Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж эхэлжээ
ҮХЦ Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж эхэлжээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.