Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨМНӨГОВЬ: Сумдын эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өмнөговь аймгийн 14 сумын эрчим хүчний Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд (ОНӨААТҮГ) 2025–2026 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, аравдугаар сарын 1-нээс албан ёсоор галлагааг эхлүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд хагас автомат уурын зуухуудаар дамжуулан нийт 104 төсөвт байгууллага, 306 аж ахуйн нэгж, 1383 айл өрх-ийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд уурын зуух, тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ, тохируулга, бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн хийгджээ. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд түлш, нүүрсний нөөц бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалт, сэлбэг хэрэгслийн хангалт зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгуулсан байна.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас уурын зуухуудын ажиллагаанд хяналт тавьж, найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийг тасралтгүй дулаанаар хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж, үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдаж байна.

“Автотээврийн Үндэсний төв“ ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтэс, Нийслэлийн прокурорын газартай хамтран сургалт зохион байгууллаа
“Автотээврийн Үндэсний төв“ ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтэс, Нийслэлийн прокурорын газартай хамтран сургалт зохион байгууллаа
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.