Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн асуудлыг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 47 секунд

Өчигдөр нэгэн хүү цахим хуудастаа "Гар утас, таблетаа дээрэмдүүлсэн" тухайгаа бичлэгээр нийтэлсэн байдаг. Тодруулбал, таблетаа зарахаар зар тавьж, улмаар худалдаж авах болсон иргэний машинд суухад 5 иргэн хамт байсан бөгөөд хүүгийн толгойг цохиж, хутга тулган, таблет утас зэргийг нь дээрэмдээд зугтсан тухай мэдээлсэн юм.

Мөн тэрбээр утсаа зээлээр авсан бөгөөд зээл нь дуусаад дөнгөж сар болж байсан тухайгаа ч мэдээлсэн юм.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Монголын залуу циркчид Хятадын олон улсын тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртлээ
Монголын залуу циркчид Хятадын олон улсын тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртлээ
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.