УИХ-ын гишүүн Э.Болормаа "Намайг эргүүлэн татвал МАН-ыг самарна" гэж хэлсэн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл энэ тухай УИХ-ын гишүүн Э.Болормаа тайлбар хийжээ. Тэрбээр,
"Сүүлийн өдрүүдэд Монгол Ардын Намын удирдлагын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хуурамч, ташаа мэдээлэл ихээр түгэж байна.
Миний бие цахим орчинд гарч буй доорх агуулгатай холбоотой ямар ч үг хэлээгүй, байр суурь илэрхийлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Өнгө өнгийн постер бэлтгэн, хэлээгүй үгийг минь хэлсэн мэтээр түгээж буй нэр бүхий хүмүүс энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг анхааруулж байна" гэжээ.