УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-ны дотор албадан ирүүлэх шүүхийн шийдвэр өнөөдөр гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаад томилолттой яваа бөгөөд цахим хуудаснаа "Энэ өдрүүдэд Бразил Улсын Белем хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн талуудын 30 дугаар бага хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож явна.
Эзгүй үеэр дахиад л над руу чиглэсэн улс төр, сошиал харлуулалт эрчимжээд эхэлж. Хулгайч хүн хулгайгаа нуухдаа бусдыгаа "хулгайч" болгон шошголдог.
Томилолтоо амжилттай дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно оо. Эцэст нь үнэн л ялдаг гэдэгт итгэсээр байна. Надад нуух хаах зүйл үгүй.
Төр, түмнийхээ төлөө шударга дуугарч ажилласныхаа хариуд нь "ах нар"-ынхаа дарамт, шахалт, улс төрийн хорны золиос болдгийг тод томруунаар мэдэрч байна.
Албан тушаал, эрх мэдлээрээ залуучуудаа нухчин дарахын оронд тулгамдсан олон асуудлууддаа анхаарвал дээр сэн. Та хэд улс төрийн хор найруулаад сууж байхад цаана чинь дэлхий гэрлийн хурдаар хөгжиж байна" гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!