Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аваргуудын лигийн шинэ улирал эхэлж байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 43 секунд

Европын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2025-2026 оны улирлын нээлтийн тоглолт энэ сарын 16-17-нд шилжих шөнө албан ёсоор эхэлнэ. Нээлтийн тоглолтод Европын шилдэг клубүүд, түүхэнд шинэ хуудсаа нээн бичихээр талбайд гарна.

Аваргуудын лигийн шинэ улирлын нээлтэд зургаан тоглолт болох бөгөөд Реал Мадрид болон Марселийн тоглолт анхаарлын төвд байна. Учир нь 14 удаагийн аварга Реал шинэ улиралд дахин түрүүлэх зорилго тавьж буй нь гарцаагүй. Харин Францын Марсель хүчтэй өрсөлдөгчийн эсрэг ямар нүүдэл хийх нь сонирхолтой.

Мөн Ювентус, Дортмунд Хоёр уламжлалт гранд клубын тулаан ширүүн өрнөх нь гарцаагүй. Итали, Герман хоёрын тоглолт тэмцээний эхний том сорил байх нь гарцаагүй.

Бильбао болон Арсеналын тоглолт аваргуудын лигийн шинэ улирлын нээлтийг чимнэ. Премьер лигийн Арсенал өнгөрсөн улиралд сайн тоглолт үзүүлсэн. Харин энэ удаа Испанид зочлон, чансаагаа батлахыг зорих юм.

Шинэ улиралд түрүүлэх магадлалаараа Реал Мадрид, Манчестер Сити, Арсенал гэсэн багууд нэрлэгдэж байгаа бол Ювентус, Дортмунд зэрэг уламжлалт хүчтэй багууд мөн өндөр хүлээлттэй оролцож байна. Харин Барселона, Байерн, ПСЖ зэрэг клубүүдийн залуу бүрэлдэхүүн тэмцээний явцад гэнэтийн сюрприз гаргах магадлал өндөртэй байгаа аж.

Э.Ариунтөгс

НПГ: Прокурорын хараат бус байдлыг хангах нь хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх баталгаа тул үүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцуулахыг анхааруулж байна
НПГ: Прокурорын хараат бус байдлыг хангах нь хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх баталгаа тул үүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцуулахыг анхааруулж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.