Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нисэхийн уулзвараас Сонсголон хүртэлх авто замын хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл хаалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Өнөөдөр 16:00 цагт Сонсголонгийн зам, Нисэхийн уулзвараас хойш түлш тээвэрлэж явсан автомашин эвдэрч, замын гадаргуу дээр түлш асгарсан нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нисэхийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэлх хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, замын гадаргууг цэвэрлэх ажил явагдаж байна.

Уг саатлаас шалтгаалан Наадамчдын гудамж, Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө замуудын хөдөлгөөнд нөлөөлж ачаалал авсан.

Замын гадаргууг цэвэрлэх ажил 22:00 хүртэл үргэлжлэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

10 тн даацтай шатахууны машин төв зам руу орохдоо крантаа бүрэн хаалгүй хөдөлгөөнд оролцож, зам дээр 3-4 тонн дизель түлш асгажээ
10 тн даацтай шатахууны машин төв зам руу орохдоо крантаа бүрэн хаалгүй хөдөлгөөнд оролцож, зам дээр 3-4 тонн дизель түлш асгажээ
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.