
Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Сонсголонгийн замд 10 тн даацтай шатахууны машин төв зам руу орохдоо крантаа бүрэн хаалгүй хөдөлгөөнд оролцож, зам дээр 3-4 тонн дизель түлш асгажээ.
Одоогийн байдлаар Сонсголонгийн замын хоёр талыг хааж, аюулгүй байдлын хангаад байна. Тухайн байршилд НОБГ-ийн гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангиас хоёр техник, найман алба хаагчтай ажиллаж байна. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон нийслэлийн Замын хөгжлийн газар, Хан-Уул дүүргийн тохижилтын хэлтсийн алба хаагчид чиг үүргийн дагуу яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна.
Түүнчлэн Дизель түлш асфальтбетон хучилттай замыг муутгаж, гэмтээх магадлалтай тул шаардлагатай тохиолдолд замыг хуулж, хучих зардлыг буруутай этгээдээр гаргуулна гэдгийг холбогдох албаныхан хэллээ.