Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Гол ус бараадаж амарч зугаалах ихсэхтэй зэрэгцээд хогийн зохиомол цэг үүсэж, төв зам дагуух гуу жалга хогоор дүүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

ImageХотын дарга Х.Нямбаатар "Тохижолт үйлчилгээний компанийн ажилтнуудын нэмэлтээр гаргаж, иргэдийн хаясан хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна" хэмээжээ.

Мөн тэрбээр "Улсын баяр наадам, дулааны улиралд гол ус бараадаж амарч зугаалах ихсэхтэй зэрэгцээд хүний хөл дагаж байгальд хогийн зохиомол цэг үүсэж, төв зам дагуух гуу жалга хогоор дүүрлээ. Тиймээс төвийн зургаан дүүрэг хот орчмын голуудын ай савыг цэвэрлэнэ. Цэвэрлэгээний дараа усаа цэвэрлэж, халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Харин захын гурван дүүрэг төв зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх юм. Ногоон бүсэд хаясан шил, хийн сав түймэр гарах шалтгааны нэг болдог тул Та бүхнийг амарч, зугаалахдаа хог хаяхгүй байхыг уриалъя" гэсэн юм.

“Дөргөний эрэг дээрх 247” фестиваль маргааш эхэлнэ
“Дөргөний эрэг дээрх 247” фестиваль маргааш эхэлнэ
 
“Солонго 1,2” орон сууцны 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ
“Солонго 1,2” орон сууцны 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.