Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дөргөний эрэг дээрх 247” фестиваль маргааш эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг зохион байгуулдаг. Энэ жил дөрөв дэх удаагаа “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулагдана.

Фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй бөгөөд энэ сарын 24-26-ны хооронд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Дөргөн нуурын эрэгт болно.

Сануулахад, Монголын 7 дахь том нуур болох Дөргөн нь Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин зэрэг 3 сумын заагт орших баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур юм. Улаанбаатар хотоос 1300 км зайтай.

May be an image of beach and text

ЗГ: Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна
ЗГ: Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна
 
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.