Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс нийгмийн кредит онооны системээ Төв Ази руу экспортлохоор зэхэж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 15 секунд
  • Бээжин нэг програм хангамжийн шийдлээр хил дамнасан нийгмийн онооны системийг бий болгох гээд байна уу?
  • Монголд энэ нийгмийн кредит онооны системд ямар хамааралтай бэ?

Ши Жиньпин засгийн эрхийг авсанаас хойш Хятад улс нарийн төвөгтэй, дижитал засаглалын тогтолцоог бий болгож байгаа ба энэ жил л гэхэд нийгмийн зээлийн системийг тус улсын өнцөг булан бүрт нэвтрүүлэх юм байна.

Дижитал засаглалын систем гэдэг нь хүн бүрт адил хэмжээгээр олгогдсон оноо нь  муу зүйл хийвэл унах ба үйлдлээ олон удаа давтах аваас хар жагсаалтад орох юм.  Дижитал засаглалын систем нь хүн бүрийн нүүр царайг таньж, цахим орчинд  олон нийтэд зарлах боломжтой. Бусад хүмүүс тухайн хүнийг ямар муу зүйл хийснийг мэдэхгүй ч, доогуур оноотой хүн гэдгийг нь таньж мэдэх боломжтой. Жишээ нь доогуур оноотой хүмүүст үйлчилдэггүй төрийн болон хувийн үйлчилгээний газрууд үүсэх гэх мэтээр хүмүүсийн дунд ангилал үүсэж магадгүй байна.

Хуулийн сул талуудыг нөхөхөд дижитал засаглал чухал гэж эрх баригчид нь үзэж байгаа аж. Мөн шинээр нэвтрүүлэх зээлийн кредит системийн гол давуу тал нь улс төрийн эрх нөлөөнд автах боломжгүй. Харин Хятадын Коммунист Намын заасан ёсоор  утасны апп татаж аваагүй хувь хүний нийгмийн кредит оноог буруулах болзошгүй юм.

Ямар ч байсан нийгмийн оноонд зээлийн түүхийн тухай мэдээлэл нилээн том бай суурь эзлэх төлөвтэй байна. 

Тэр бүү хэл Хятад улс энэ системээ гадаадад эртнээс сурталчилаж эхэлсэн бөгөөд экспортлоход бэлэн байна. 2019 оны 1-р сард Хятадын хууль зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд дээрх дижитал засаглал, нийгмийн кредит системийн давуу талыг сурталчилсан бүсийн орнуудын хурал зохион байгуулжээ. Хуралд Казахстаны шүүгч, Лаосын Хууль зүйн яамны төлөөлөгч нар оролцсон байна.

Мөн “Бүс ба Зам” санаачлага гэдэг нэрийн доор Хятад тэргүүтэй олон улсын нийгмийн зээлийн холбоо гэгчийг байгуулж 2018 оны 10-р сард Саудын Араб, Монгол, Тайланд, Мьянмар зэрэг улсуудыг багтаасан зээлийн мэдээллийн санг байгуулж эхэлсэн юм.

Хятадын санхүүжилтээс хамааралтай, худалдааны харилцаатай орнууд санхүүгийн зээлийн системээ сайжруулахын тулд Хятадын нийгмийн кредит ойлголтыг ашиглах шаардлага тулгарч магадгүй. Жишээ нь 2018 оны 3-р сард Казахстан Энэтхэг, Турк, Лаос, Орос, Малайз, Ираны засгийн газрын холбогдох албад Хятадын үүсгэн байгуулсан "Кредит Ази" санаачлагатай хамтарч ажиллахаар болжээ.

Эх сурвалж: The Diplomat

Т. Ананд

 

 

 

 

Америк, Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Америк, Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц