Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүмүүжигч хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургууль нь “Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” TFCF-аас зарласан “School sponsorship” төсөл хөтөлбөрт хамрагдлаа.

Дээрх хөтөлбөрийн зорилго нь хотын болон орон нутгийн ЕБС-ын үйл ажиллагааг дэмжих, сурагчдад суралцах таатай, стандартад нийцсэн орчинг бүрдүүлж, хүртээмжтэй, эрх тэгш боловсролыг олгоход туслах, мөн сурагчдын урлаг, спортын авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, хичээлээс гадуурх цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, амжилттай сурах боломжоор хангахад оршиж байгаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд “Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” TFCF-аас иж бүрэн цахилгаан хөгжим болон ном сурах бичгийг (17,400,000 төгрөгийн) хүлээн авлаа.

Ингэснээр хүмүүжигч хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх хөгжмийн сургалт явуулах ач холбогдолтой юм.

Өнөөдөр Монгол Улсын хамгийн залуу эмэгтэй ГАВЬЯАТ ТАМИРЧИН тодорно
Өнөөдөр Монгол Улсын хамгийн залуу эмэгтэй ГАВЬЯАТ ТАМИРЧИН тодорно
 
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.