Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр 2023 онд өөрийн орлогийг 392 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2024 онд 620 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Тодруулбал, түүний орлого жилийн хугацаанд 228 сая төгрөгөөр нэмэгджээ. Гэр бүлийн орлого 366 сая төгрөг байсан бол 2024 онд 590 сая төгрөг болж, 224 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
76 сая төгрөгийн нэг орон сууц, машингүй, 30 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 хурдан удмын адуу, 107 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл хэвээрээ.
166 сая төгрөгийн хадгаламж нь 225 сая төгрөг болж, 59 сая төгрөгөөр нэмэгджээ.
Авлагагүй, 150 сая төгрөгийн зээлтэй. "Мөнхийн үсэг" ХХК, "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК, "Азхур" ХХК, "Экопак монгол" ХХК, "Баялгийн хувь" ХК, "Женко тур" ХК, "Монгол 999 Үндэсний нэгдэл" ХК, "Эрдэнэс Монгол ХК", "Эко цаас" ХХК, Батар Интернейшнл ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.