Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: УИХ-ын гишүүн, сайд Г.Дамдиннямын орлого тэрбум 85 сая төгрөгөөр нэмэгдэж, авлага тэрбумаар буурчээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

May be an image of 2 people and text

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр 2023 онд өөрийн орлогыг 61 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2024 онд орлого 1 тэрбум 146 сая болж, тэрбум 85 сая төгрөгөөр нэмэгджээ.

Гэр бүлийн орлого 2023 онд 100 сая төгрөг байсан бол 2024 онд орлогогүй гэж мэдүүлсэн байна.

975 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууц, 299 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Criuser 300 машин, мал аж ахуй байхгүй, 595 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл хэвээрээ.

109 сая төгрөгийн дотоодын хадгаламж нь 2024 онд 41 сая төгрөг, 179 сая төгрөгийн гадаад хадгаламж нь 65 сая төгрөг болж буурчээ.

2 тэрбум 881 сая төгрөгийн авлагатай байсан бол 1 тэрбум 881 сая төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, 2024 онд нэг тэрбум төгрөгийн авлагаа авч чадсан байна. Нэг тэрбум төгрөгийн авлагаа авч чадсан тул өөрийн орлого нь 1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь энэ аж.

246 сая төгрөгийн зээлтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар машингүй, орон сууцгүй, малгүй, 331 сая төгрөгийн ОРЛОГОТОЙ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар машингүй, орон сууцгүй, малгүй, 331 сая төгрөгийн ОРЛОГОТОЙ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.