Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь“ хэлэлцүүлэг эхэллээ

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсын Их Хурлаас Олон Улсын Парламентын холбоотой хамтран явуулж буй "НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь" хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хороо" уулзалт хэлэлцүүлэг эхэллээ.

Манай улс хүний эрхийн 50 гаруй гэрээнд нэгдэн орсон тул дөрвөн жил тутам иргэдийнхээ эрхийг хэрхэн хамгаалж буй асуудлаар Засгийн газраас олон улсад тайлагнаж НҮБ-ын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр хэлэлцүүлдэг уламжлалтай. Уг тайлангийн биелэлт, амлалтыг бодитой болгоход УИХ-аас дэмжлэг өгөх, хяналт, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Түүнчлэн Монгол Улс парламентын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын тоогоороо Азийн бүс нутагтаа тэргүүлж байгаа боловч нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоонд хэвшмэл хандлагаар хандах явдал цөөнгүй байгааг анхаарч, өмнө нь уриалсан уриалгуудын хэрэгжилтэд дүгнэлт хийж хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар нээж үг хэлсэн бол ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэд хүний эрхийн талаарх Монгол Улсын Их Хурлын санаачлага, хүчин чармайлтыг онцоллоо. Хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх юм.

АН-ын бүлэг: Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсоно
АН-ын бүлэг: Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсоно
 
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.