Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

1. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсоно

2. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Түвшингийн танилцуулга,

3. “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, бүтээмжийг сайжруулах” хуулийн төслийн санал, зөвлөмжийн талаар Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны танилцуулга,

4. УИХ-ын үйл ажиллагааны эрх зүйн орчны шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалангийн танилцуулгыг тус тус сонсохоор төлөвлөжээ.

МАН-ын бүлэг: ЗГ-аас боловсруулж буй “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төслийн танилцуулгыг сонсож байна
МАН-ын бүлэг: ЗГ-аас боловсруулж буй “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төслийн танилцуулгыг сонсож байна
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.