
Өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр 4 иргэн голд живж нас барсантай холбогдуулан Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.
Тодруулбал, Сүүлийн өдрүүдэд тохиолдож байгаа цаг агаарын хэт халалттай холбоотой Улаанбаатар хотын ойролцоох гол, тогтоол ус, цөөрөм руу явж хэсэг хэсгээрээ зугаалах, архидан согтуурах, амралтын өдрүүдэээр голын эргээр гэр бүл хамт олноороо нийлж цуглах зэргээр иргэдийн хөдөлгөөн огцом ихсэж, өнгөрсөн 7 хоногийн байдлаар 4 иргэн усанд осолдсон таагүй мэдээлэл бүртгэгдээд байна.
Өнгөрсөн онд жилийн хугацаанд 19 том хүн, 6 хүүхэд усанд осолдож эндсэн бол энэ онд 6 дугаар сарын байдлаар 4 иргэн нас барлаа. Иймд иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхгүй бол энэ тоо нэмэгдэх хандлага өндөр байна" гэлээ.
Иймд
1. Тээврийн хэрэгслийн жолооч, иргэдэд гарамгүй газраар гол гатлахгүй байх, тогтоол усанд орохгүй байх,
2. Иргэдэд амарч зугаалахдаа голын эрэг дагуу бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
3. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
4. Голуудын үерийн ам, хальж болзошгүй хэсэг, уулын ус буух эрсдэлтэй газар суурьшихгүй байхыг анхааруулж байна.
Дараах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллана.
Завьт эргүүлийн чиглэлээр:
1. Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Маршлын гүүр
2.Маршлын гүүрнээс Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн Хадан хясаа хүртэл
3. Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу
4. Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул хүртэл тус тус завьт эргүүл
Хөдөлгөөнт эргүүлийн чиглэлээр:
1. Баянзүрх гүүрнээс Маршлын гүүр
2. Яармагийн гүүрнээс
3. Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу
4. Арслантай гүүрнээс хойшоо Сэлбэ гол дагуу зуслангийн бүс
5. Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул хүртэл тус тус хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдал хангасан" гэж НОБГ-аас мэдээллээ.