Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп, Ши Жиньпин нар энэ долоо хоногт хэлэлцээр хийж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд

2018 оноос хойш үргэлжилж буй АНУ, Хятадын худалдааны дайн он гарсаар өндрөө авсан нь тариф гурван оронтой тоонд хүрсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад 145 хувийн татвар ногдуулсан нь зөвхөн хоёр улсын хооронд төдийгүй дэлхий дахинд том цохилт болоод буй.

Тэгвэл дэлхийн хоёр том гүрний удирдагч Доналд Трамп болон Ши Жиньпин нар энэ долоо хоногт хэлэлцээр хийж магадгүй гэж Цагаан ордноос өчигдөр мэдээлжээ. Хэдий тодорхой өдөр товлоогүй ч Женевийн хэлэлцээрийн талаар хоёр тал ярилцах төлөвтэй байна. Энэ үеэр тарифын асуудлаар хоёр улсын санал зөрөлдөөнийг арилгаж магадгүй гэх урьдчилан таамаг байгааг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдээлжээ. Тэр бол Доналд Трампын шилдэг зөвлөхүүдийн нэг юм.

Гэвч өнгөрсөн долоо хоногт Трамп Хятад улсыг урьдчилсан хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаснаар хоёр орны хоорондын хурцадмал байдал дахин эрчимжээд байгаа юм. Тийм болов ч АНУ, Хятадын хоорон дахь хэлэлцээр нь гурван оронтой тоонд хүрсэн тарифыг 90 хоногийн хугацаанд бууруулж магадгүй гэх хүлээлт нь дэлхийн хөрөнгийн зах зээл сэргэхэд асар том нөлөө үзүүлэх “найдвар” болж байна.

ЭЗБХ: Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ
ЭЗБХ: Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.