Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп 12 улсын иргэнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тарифын бодлогоос гадна Үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахад анхаарч буй. Тэрбээр цагаан ордонд ирсэн даруйдаа хууль бусаар АНУ-д нэвтэрсэн цагаачдыг бүгдийг нь нутаг оронд нь буцаана гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан шийдвэрүүдийн нэг байлаа.

Тэгвэл өчигдөр 12 улсын иргэнийг АНУ-ын хилээр орохыг хориглох захирамжид гарын үсэг зурлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн хугацаанд нь хамгийн их шүүмжлэл, шуугиан дагуулсан шийдвэрүүдийн нэгийг ийнхүү сэргээж байгаа билээ. Учир нь Саяхан Коларидо мужид болсон халдлагын дараа энэхүү хоригийг тавихаар болсон аж. Мөн “терористууд” болон бусаю аюул заналхийллээс үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргах шаардлагатай болсныг мэдэгджээ. Энэхүү хоригт Афганистан, Мьянмар, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен зэрэг улс орж байгааг Ройтерс /Reuters / агентлаг мэдээлжээ.

Наадмаар амралтын өдрүүдтэй нийлээд нийт 10 хоног АМАРНА
Наадмаар амралтын өдрүүдтэй нийлээд нийт 10 хоног АМАРНА
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.