“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн орон сууцны төсөлд хамтран ажиллахыг урьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь Дархан-Уул аймагт 800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү төслийн ажилд оролцох сонирхолтой байгууллагуудыг урьж байна. Төсөл нь орон сууцны барилга барих, дэд бүтцийн байгууламжуудыг шийдэх, чанарын өндөр стандарт шаардлагатай ажил болох тул хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст дэлгэрэнгүй материал ирүүлэхийг хүсэж байна.

Бүрдүүлэх материал:

  • Хамтран ажиллах албан хүсэлт
  • Компанийн ерөнхий танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Машин механизм, техник тоног төхөөрөмжийн мэдээлэл
  • Боловсон хүчний мэдээлэл
  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ажлын тайлан
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн чадавх нотолсон баримт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Төслийг хэрэгжүүлэх санал, төлөвлөгөө

Материал хүлээн авах хугацаа:

2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагаас өмнө оролцогч тал материалаа цахим хэлбэрээр [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Нэмэлт мэдээлэл авах, шаардлагатай дэлгэрэнгүй зүйлсийг тодруулах бол дараах хаягаар холбогдоно уу:

  • Цахим хаяг: [email protected]
  • Утас: 7555-0011 руу залган 8 дээр дарна уу.
  • Дархан-Уул аймаг, Хонгор сум, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн өөрийн байр 2 давхарт, 208 тоот.
25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ
25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ
 
Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо
Азийн хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!