Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн ашиг нэмэгдэж, үйлдвэрлэл өссөн хагас жил

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 24 секунд

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа.

Хувийн хэвшлийн менежментээс төрийн удирдлага менежментэд шилжин 2022-2023 онуудад орлого нь тасалдаад байсан тус үйлдвэр сүүлийн хоёр жилийн борлуулалт, үйлдвэрлэл, олборлолт болон ерөнхий санхүүгийн үзүүлэлт нь Эрдэнэс Монгол гурппд харьяалагдах байгууллагууд дотроо гуравт бичигдэх түвшинд иржээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эдийн засгийн үр өгөөжтэй удирдаж болно гэдгийг харуулсан үйл явдал болж байгаа юм. 2025 оны эхний хагас жилд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого 113%-тай биелж, татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ.

6 хүн ба "ubn ubn ubn Юy 6AЙHA? U Jubn U bn ubn በ ॐ 3K DMP MOnXYY ONP P C.GRMNEALOIT C. 6RM6AUOrT Μa ဆ" гэсэн бичвэр нарын зураг байж магадМонгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөж, үйл ажиллагаа сайжирсаныг онцлоод, цаашид хаягдал төмөр боловсруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллах, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрээ барихтай холбоотой үйл ажиллагаануудаа илүү идэвхжүүлэх шаардлагатай байгааг үүрэг болголоо.

Одоогоор ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ хийгдэж, бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ ажилтай танилцаж, газар зүйн байршил болон технологийн сонголтыг зөв хийхийг онцоллоо. Хэрвээ гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлвэл нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гална 2028 он гэхэл 1200 ажлын байр шинээр нэмэгдэх, импортын бүтээгдэхүүнд гадагшаа урсаж буй жилийн 700-800 сая долларын урсгалыг дотооддоо үлдээх давуу талтай юм.

‎4 хүн ба ‎"‎ubn U חס جهتي ubn Юy6AЙHA? Юy 6AЙHA? UPN @ U UL U DMP ubn on U ubn‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Улаанбаатарт бага зэргийн аадар бороотой, 17 хэм дулаан
Улаанбаатарт бага зэргийн аадар бороотой, 17 хэм дулаан
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.