Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Боловсролын сайдаар 2 дахь удаагаа томилогдох Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ бол ЭХ-ний сайдаар томилогдох Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ сайд нараа өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна. Тодруулбал, Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг хоёр дахь удаагаа, Эрчим хүчний сайдаар ХҮН намаас УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор болсон юм.

Тэгвэл шинэ сайд нарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулж байна.

ЭХ-ний сайдаар томилогдох Б.Найдалаагийн ХОМ:

-Өөрийн орлого - 44.4 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 81.5 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1, /710 сая төгрөг/

-Автомашин - Nissan суудлын автомашин-2 /150 сая төгрөг/

-Мал - 2 адуу /3.5 сая төгрөг/

-Газар - Эзэмших-624м2-1, Эзэмших-700м2-1 /10 сая төгрөг/

-Үнэт эдлэл - 180 сая төгрөг

-Хадгаламж - Дотоодын банканд 13.7 сая төгрөг

-Зээл - 239 сая төгрөг

-Хувьцаа - "Эрдэнэс Тавантолгой" ХК, "ЭсДиБи" ХХК-д хувьцаа эзэмшдэг

Боловсролын сайдаар 2 дахь удаагаа томилогдох Л.Энх-Амгалангийн ХОМ:

-Өөрийн орлого - 552.1 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 50.4 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - Амины орон сууц-1, нийтийн орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1, /4.3 тэрбум төгрөг/

-Автомашин - Lexus 570-1 /300 сая төгрөг/

-Үнэт эдлэл - 1.6 тэрбум төгрөг

-Хадгаламж - Дотоодын банканд 22.5 сая төгрөг

-Авлага - 1.3 тэрбум төгрөг

-Зээл - 7.7 сая төгрөг

-Хувьцаа - "Интер групп интернэйшнл" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэж тус тус мэдүүлжээ.

Хүлэгүүд цувралын эхний тоглолтод хожил байгууллаа
Хүлэгүүд цувралын эхний тоглолтод хожил байгууллаа
 
Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан, бороотой
Маргааш Улаанбаатарт 23 хэм дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.