БНХАУ-ын Чөндү хотноо дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ. Тус олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 30 гаруй улсын 35 хотын төлөөлөл болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна. Энэ удаагийн хурлыг “Хамтран ажиллаж,хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулж байна. 35 хотын төлөөлөл технологийн шинэчлэл ба хотын ногоон хөгжил, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлхийн хотууд хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна. Мөн энэ үеэр хотын дарга, удирдлагын дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн уулзалт, Сычуань мужийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно. Сэдэвчилсэн уулзалтын хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Найрамдалт хотуудын хамтын ажиллагаа ба хөгжил 2025” дэд хуралд оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!