ЦДБЭЧ-ын эртрад симпони найрал хөгжмийн хөгжимчдийн дунд аавынхаа болон бусад уран бүтээлчдийн ажилд саад болохгүйг хичээж, эргэн тойронд эгшиглэх өөр өөр хөгжмийн хөг аялгууг мэдэрч, ажиглан зогсох энэ охиныг Ц.Есүжин гэдэг.
Ханиад хүрээд цэцэрлэгтээ явж чадаагүй учраас аавтайгаа хамт ажил дээр нь иржээ. Хөгжим нүргэлсэн давчуу зааланд 3, 4 цагийн турш бусдад саад болохгүйгээр чимээгүй сууна гэдэг 2 настай хүүхдэд байтугай насанд хүрсэн хүмүүст ч хүнд даваа.
Харин ЦДБЭЧ-ын эртрад симпони найрал хөгжмийн хөгжимчин аав, охин 2 энэ бүхнийг огтхон ч ажрахгүйгээр даваад ард нь гарч байгаа нь ХАЙР ХҮРЭМ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!