ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа:
-Монгол Улсад 2003 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар буюу хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз бүртгэгдсэн. 2003 оноос хойш уг өвчлөлөөр нийт 3080 тохиолдол батлагдсан байна. Нийт тохиолдлын 70 гаруй хувь нь хачигт риккетсиоз. Үүнийг өөрөөр бэлчээрийн хачиг ч гэж нэрлэдэг бөгөөд хонинд шимэгчлэн амьдардаг. Мал амьтнаар хүнд дамждаг гэсэн үг. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлээр энэ төрлийн өвчлөл нэмэгддэг.
Салхи, шуургатай энэ үед хачигууд салхиар дамжиж төв суурин газар орж ирэх магадлалтай. Хачигт риккетсиоз нь тавдугаар сарын сүүлээр нэмэгддэг.
Гуравдугаар сарын 16-наас хойш өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 хүн байгаагаас хачигт риккетсиоз өвчлөлөөр 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Дээрх хүмүүс нь Төв аймаг, Завхан, Багануур дүүргээс ирсэн. Тиймээс иргэд уул хад, ой мод ихтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна. Ууланд гарлаа гэхэд тод өнгийн хувцас өмсөж, заавал малгай өмсөх, хоёр цаг тутамд хувцас дээр хачиг явж байгаа эсэхийг шалгаарай. Хазуулсан тохиолдолд халуурах, биеэр тууралт гарах, нүдний салст улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!