Тэрэлжид амралтын газруудын нүхэн жорлон, модон хашааг хална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотой Зам тээврийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам жуулчдыг татахад анхаарч эхэлжээ. Тухайлал, Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар луу жилд гадаад, дотоодын 600 мянга гаруй жуулчин аялдаг байна. Иймд Тэрэлжид модон хашааг халж, олон улсын стандартад нийцсэн, байгальд ээлтэй хашаажуулалтыг хийх, амралтын газруудын нүхэн жорлонг рчин үеийн био технологийн шийдэл бүхий үнэргүй, эко шийдлээр солих, цахим пост ашиглан автомашины улсын дугаараар бүртгэл хийх цахим систем нэвтрүүлж оочер, дараалалыг багасгах зэрэг санал шийдлүүдийг Байгаль орчин уурь амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох хүмүүстэй ярилцжээ. Мөн жуулчдын ачаалалтай бүсүүдэд эко тэмдэглэглээ бүхий амралтын цэг, майхантай аялал буюу отоглох цэгийг олноор бий болгох, алхалтын маршрут гаргах, хог хаягдлыг ангилан ялгах сэткэн уут олгох, камерын хяналтын системийг өргөтгөх зэрэг чиг үүргийг салбарын сайд С.Одонтуяа өгсөн байна.

Б.Пүрэвдорж: Ардын намынхан биднийг ХАТАВЧИНД БАЙГАА ЮМ ШИГ дээрэлхэж байна
Б.Пүрэвдорж: Ардын намынхан биднийг ХАТАВЧИНД БАЙГАА ЮМ ШИГ дээрэлхэж байна
 
Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа
Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!