“Хасын Хүлэгүүд” баг Д.Казинс тэргүүтэй “Сэлэнгэ Бодонс” багийг хожиж, цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ. Өнөөдрийн тоглолт 97:87 харьцаагаар өндөрлөв.
Тэгвэл МУГТ Б.Билгүүн тоглолтын дараах сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Манайх хоёр дахь тоглолтыг өөрсдөө багийн дотоод асуудлаас болоод, зүгээр нэг тоглолт алдчихсан. Манайх цуврал эхлэхэд яг өөрсдийн төлөвлөсөн тактикаараа оролцоод амжилттай хожил байгуулсан.
Хоёр дахь тоглолтын алдаагаа гурав дахь тоглолт дээрээ яаж засах уу. Ер нь цуврал дуустал ямар агуулгаар, ямар зорилгоор тоглох уу гэдгээ бид багаараа маш сайн ярилцаж чадаад, үүнийгээ өнөөдөр бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадлаа.
Баг гэдэг чинь 25-30 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ дунд импорт тоглогч солигдох, дасгалжуулагч солигдох, тоглогч өнжих зэрэг бол спортын байдаг л зүйл гэж бодож байна. Энэ дээр нэг их зүйл бодохгүйгээр урдах зүйлээ хийхээр багаараа хичээлээ. 21 дэх жилдээ Хүлэгүүдтэй хамт байгаа хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!