СУРВАЛЖИЛГА: Энэ жил онцгойлон жил нь орж байгаа 13,25,37,49,61,73,85,97 настнууд засал хийлгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 50 секунд

Сар шинэ хуучрахаас урьтаж жилийн засал номоо хийлгэх гэсэн иргэдийн цуваа Гандантэгчинлэн хийдийн "Батцагаан" дуганд үүсжээ. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилд мэнгэ голлосон, жил орсон зэрэг шалтгаанаар тусгайлан засал хийлгэх ёстой хүмүүс бий. Мөн дээрхээс бусад иргэд ч буян ном хураах шинийн 15-ндаа багтаж заслаа хийлгэх гэж яаравчлах аж.

Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байдаггүй юм байна.

Зурхайн ном сударт нар буцахаас өмнө буюу зургаадугаар сарын 22-оос өмнө засал номоо хийлгэвэл сайн гэж бичсэн талаар зурхайч лам Ч.Очирбат ярив. Өөрөөр хэлбэл, шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр учраас иргэд үүнийг бэлгэдэж, энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж үздэг бололтой юм. Тиймдээ ч иргэд Батцагаан дуганд байрлах найман зурхайч ламаас энэ жил ямар засал ном хийлгэхийг асуухаар өрөөний үүдэнд дугаарлан зогсож буй нь энэ.

Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn цахим сайтаар айлтгаж байгаа. Тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд л жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгааждаг. Гэсэн ч иргэд Гандан дээр биечлэн ирэхийг илүүд үзэж байгаа нь дугаарлан зогсох хүмүүсээс харагдаж байв. Үүнийг буруутгах аргагүй бөгөөд сүсэгтнүүдэд хүндрэл учруулахгүйн тулд нэмэлтээр бичээч лам нарыг гаргажээ.

Засал номоо уншуулаад гарч ирсэн Б.Баатар "Би жил бүр шинийн эхний 15 хоногт багтаад гэр бүлийнхээ засал номыг хийлгэдэг. Эхнэр хоёр хүүхдэдээ засал ном уншуулахад 200 гаруй мянган төгрөг боллоо. Засал, номоо хийлгэчихээр сэтгэл санаа дагаад ч тэр үү ажил, үйлс бүтээд байгаа юм шиг санагдаад сайхан байдаг" гэлээ.

Цагаан сар гэдэг Монголчуудын хувьд сэтгэлзүйн баяр гэхэд буруудахгүй болов уу. Бүх зүйлийг цагаанаар буюу сайн сайхан, амар амгалан байхыг бэлгэддэг. Сэтгэл ариун байхыг, хангай дэлхий амар амгалан байхыг, эв түнжинтэй, ээлтэй буянтай байхыг бэлгэдэж ирсэн билээ.

Энэ жил онцгойлон жил нь орж байгаа 13,25,37,49,61,73,85,97 настнууд засал хийлгэнэ

Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат:

-Монголчуудын дунд түгээн дэлгэрсэн хамгийн өргөн дэлгэр арга нь шороон үхрийн шинж гэж байдаг. Шороон үхрийг шинжихэд энэ жил хүн зондоо ээлтэй сайн жил гарна.

Энэ жил онцгойлон жил нь орж байгаа 13,25,37,49,61,73,85,97 настнууд засал хийлгэнэ.

Мөн дээрээс нь харш жил гэж ярьдаг. Гахай жилтэй хүмүүс их харшийн засал хийлгэх хэрэгтэй. Гахай жилтэй хүүхэд ч ялгаагүй заслаа хийлгэнэ. Мөн бар, бич жилтэй хүмүүс бага харшийн засал хийлгээрэй. Энэ жил хоёр хар мэнгэ голлож байгаа учраас хоёр хар мэнгэтэй 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91 насны хүмүүс мэнгэний засал хийлгэнэ. Тэгэхгүй бол гарц гарах гээд байдаг талтай.

Мөн 1993 оны усан тахиа жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай харагдаж байна. 33 насны мөчлөг орж байгаа эрэгтэй гал, эмэгтэй усан дээр суудаг. 33 насны мөчлөг дээр хүний хийморь доройтож, өвчин зовлон зэрэг бүх муу зүйл тухайн хүн дээр цуглах, хорлох гээд байдаг талтай. Тиймээс энэ насны хүмүүс цагаан сарын өмнө эсвэл хойно засал номоо хийлгэх хэрэгтэй.

Жилийн заслын номуудын үнэ 500-51.000 төгрөгийн хооронд байна

Иргэд тусгайлсан засал номоо хийлгүүлэхээс гадна нэмэлтээр ихэвчлэн Жанцан зэмо бүнжан номыг хийморь, цог золбоо, сүр хүч, хэрэг зарга, хэрүүл тэмцэлд дийлдэхгүй байх, Чойжоо дүгжү нь муу муухай хэл ам, хараал жатга арилгаж, өвчин ад зэтгэр зэргийг номхотгох шашны хариулга заслын том гүрэм хариулга. Манал нь өвчин зовлонгоос гэтэлгэхэд, Хийморийн санг хийморь сэргээх, ажил үйлс бүтээх, санасан зүйл сэтгэлчлэн бүтээхэд айлдуулдаг байна.

Жилийн заслын номуудын үнэ 500-51.000 төгрөгийн хооронд байна.

Тухайлбал, өвчин ад зэтгэр хал ам газар усны хорлол саад бүхнийг амирлуулах Дарь-Эхийн юлдог гэх ном хамгийн үнэтэй нь буюу 51 мянган төгрөг. Дараа нь зөвхөн Гандантэгчинлэн хийдэд уншигддаг Алтанганжуур 22 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол бусад заслын номууд 500-10.000 төгрөгийн хооронд байна.

Гахай жилтэй хүмүүсийн хийлгэх ёстой их харшийн засал 2000 төгрөг, харин бар, бич жилтэй хүмүүсийн хийлгэх ёстой бага харш жилийн засал 6000 төгрөгийн үнэтэй байх жишээний. Дээрх номууд нь харш жил орсноос болж сэтгэл санаа хямрах, гарз гарах, өвчин ээрэх, хэл ам гарах зэрэг гай зэтгэрийг дардаг аж.

Жилийн засал номоос гадна бусад 458 айлтгалын номд дундаас хамгийн үнэтэй нь Жинсрэг гэх ном. Тус ном нь 200 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд саад тотгор, хорлол,өвчин зовлонг арилгах, хараал жатга, цагаан хэл амыг буцаах, хүн малын гарз хаах, лус савдагийн хорлолыг арилгах, өлзий хутгийг оршоох, нас буян арвижуулдаг юм байна.

АБГББХ: Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ
АБГББХ: Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!