Сагсан бөмбөгийн ОУХМ Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ.
Б.Билгүүн БНСУ-ын Дэжин ахлах сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэн мэргэжлийн тамирчин болох эхэллээ тавьсан. Түүнд 2007 онд Дунгүг их сургуульд элсэх, тус сургуулийн багт тоглох санал ирсэн ч Б.Билгүүн эх орондоо эргэж ирсэн.
Тэрбээр 2005 онд “Баганат өргөө” багийн бүрэлдэхүүнд багтаж “Дээд лиг”-т анх удаа тоглож эхэлжээ. Түүнээс хойш 10 гаруй жил “Хасын хүлэгүүд” багтайгаа “Дээд лиг”-т өрсөлдөж есөн удаа аваргын төлөө тоглосон билээ. Ингээд бодоход “Хасын Хүлэгүүд” багийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Б.Билгүүнийг спортын хүрээнийхэн “Томми” гэдэг нэрээр нь сайн мэднэ. Мөн шинээр төрөн гарч буй тамирчдын ихэнх түүнээс үлгэр дуурайлал авч, сагсан бөмбөгийн спортод “дурласан” гэдэг. Б.Билгүүн чадварлаг тамирчин байхын сацуу Монголын сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдынхаа төлөө үргэлж дуугарч, дараагийн түвшинд хүргэхийн төлөө ажилладаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!