С.Баяр: Үнэхээр буруутай бол 2008 онд ЗГ-ыг тэргүүлж байснаараа би хариуцлага хүлээнэ. Хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Өчигдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Энержи Ресурс"-т Ухаа худаг ордын лицензийг эзэмшүүлсэн 2008 оны гэрээг Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, Ухаа худагтай холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан өөр дээрээ авсан байж болзошгүй хүнийг шалгана" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл тухайн үед Засгийн газрын тэргүүлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа "Юу л болоод байна даа. Би уг нь хуульч мэргэжилтэй. ҮХ, хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ, шүүх хоёр тогтоодог байтал энэ сайд нь тэр хоёрыг орлон өөрөө дүгнэв. Нэгэнт ингэж буй бол ҮХ, хуулийн яг ямар заалтыг зөрчсөн тухай бас хэл. Тэрнээс битүү хатуу "буруутай" гэж олонд түгээн зарлаж буй нь танил технологи шиг санагдана.

Үнэхээр буруутай бол би 2008 онд ЗГ-ыг тэргүүлж байснаараа хариуцлага хүлээнэ. Би хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй. Твиттерт маргах сэдэв биш тул үүгээр хязгаарлая. Олны өмнө ил мэтгэлцэх, шүүх дээр уулзахад бэлэн" гэж байр сууриа илэрхийлжээ.

ХӨСҮТ: Улаанбурханы сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхэд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд сурдаг тул тус сургуулийнхан яаралтай үзлэгт хамрагдана уу
ХӨСҮТ: Улаанбурханы сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхэд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд сурдаг тул тус сургуулийнхан яаралтай үзлэгт хамрагдана уу
 
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн автомашины тоо өсжээ
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн автомашины тоо өсжээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!