Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, зарим сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс цахим хэлбэрт шилжүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, Налайх дүүргийн онцгой комисс, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль, "Менингококкт халдвараар өвчилсөн 3 настай хүүхдийн биеийн байдал МАШ ХҮНД байгаа. Ойрын хавьтлын зургаан хүнийг тусгаарлаж, шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан учраас тусгаарлалтаас гаргах шийдвэрийг гаргасан. Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Эхний ээлжид 2 сургууль, 1 цэцэрлэгт хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн. Өчвлөлийн тохиолдол нэмж бүртгэгдвэл БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ хөл хорио тогтооно" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!