Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагважав: НӨАТ-ын систем бол Монголчуудын нээсэн нээлт. Хуулиудын цагалбарын зөрүүтэй байдлаас болоод гажуудал үүсчхээд байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Татварын багц хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Б.Лхагважав: НӨАТ-ын систем бол Монголчуудын нээсэн нээлт. 2015 онд НӨАТ-ын 20 хувийг буцааж олгосон. Энэ бол дэлхийд хийсэн нээлт. Сүүлийн 10 жил НӨАТ-ын орлогоос бусад орлого дандаа давж биелж байгаа. Гажуудал нь хаана байна гэхээр 2015 онд Татварын ерөнхий хуульд ААНОАТ, ХХОАТ-ын хуулиуд зэрэг батлагдаж чадаагүй юм. Гэтэл бусад хуулиуд нь 2020 оноос эхэлсэн. Хуулиудын цагалбарын зөрүүтэй байдлаас болоод өнөөдөр 9 жилийн дараа татвар төлөгч бид төсвийн орлого бүрдүүлж өгч байгаа боловч голоос нь процессын том алдаа бий болчихсон юм. Өнөөдрийн хуулийн шинэчлэл ийшээ харах ёстой. Дээр нь өршөөлийн хууль ч гарах ёстой. Мөн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Татварын ерөнхий хууль орж ирээгүй тохиолдолд өнөөдрийн ярьж байгаа зүйлс бүгд худлаа болно.

ХЭҮК: Хүүхдийн дээд эрх ашгийг хүндэтгэж, хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг Засаг дарга нарт уриалж байна
ХЭҮК: Хүүхдийн дээд эрх ашгийг хүндэтгэж, хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг Засаг дарга нарт уриалж байна
 
“Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо
“Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.