Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Менингококкт халдварын 5 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улсын хэмжээнд өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол, сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдэж, 1 тохиолдол нас барсан байна. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.

Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна. Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн байна.

Б.Одбаяр: 2026 онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
 
Д.Цолмон: 2025 оны эцсийн байдлаар Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансанд 306 мянган төгрөг байна
Д.Цолмон: 2025 оны эцсийн байдлаар Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансанд 306 мянган төгрөг байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.