Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ.

Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66.7 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгааг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэв.

Сүүлийн 6 жилийн өвчлөлийн дунджаар 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд Налайх, ЧД, БЗД, СХД өндөр байгаа юм.

Энэхүү өвчлөл арюанхоёрдугаар сараас зургаадугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгджээ.

Иргэн та ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетаар сайн дураар вакцинд хамрагдах боломжтойг эрүүл мэндийн байгууллагуудаас санууллаа.

ТАНИЛЦ: Н.Учралын ЗГ-т үлдэж ажиллах ерөнхий чиг үүргийн дэд сайдууд
ТАНИЛЦ: Н.Учралын ЗГ-т үлдэж ажиллах ерөнхий чиг үүргийн дэд сайдууд
 
ШУУД: УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.