Ховд аймгийн Жаргалант суманд Менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдэж, улмаар 6 настай нэг хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдын хичээл сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
