АНУ-ын Үндсэн хуулийн дагуу тус улсын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын Тангараг өргөх ёслол 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотод болно.
Тангараг өргөх 60 дахь удаагийн ёслолын ажиллагаанд Элчин сайд Ө.Батбаяр оролцоно.
Ёслолын ажиллагаа Конгрессын ордны урд гадаа талбайд болдог уламжлалтай бөгөөд энэ удаа цаг агаарын улмаас дотор буюу Конгрессын “Rotunda” танхимд болохоор өөрчлөгдсөн байна. Түүнчлэн ёслолын парад “Capitol One Arena”-д зохион байгуулагдахаар болжээ.
Уламжлал ёсоор Конгрессын нээлтийн ёслолын нэгдсэн хорооноос зохион байгуулдаг Тангараг өргөх ёслолын үеэр баярын жагсаал, цэргийн парад, урлагийн үзүүлбэр гээд олон арга хэмжээ зохион байгуулагддаг.
Тангараг өргөх ёслолыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөн хүрээнд шууд дамжуулахаар бэлтгэл ажил хийгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!