Нэр бүхий цахим хуудсуудаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монголын 21 улстөрч "Рио Тинто" компанийн туслан гүйцэтгэгч компаниас 2 тэрбум ам.долларын авлига авсан гэх мэдээлэл цацагдсан юм.
Ингэхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг болон 21 улс төрчийг 2 тэрбум долларын авлигал авсан гэж, Rio Tinto-ийн туслан гүйцэтгэгч компани Лондангийн арбитрын шүүхэд ханджээ. Хууль зүйн дэд сайд Солонгын мессеж хүртэл байна. Ингээд олон улсад шившиг болж дээ" хэмээн бичиж, зураг хавсаргажээ.
Уг асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад дээрх мэдээлэл нь худал болохыг мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!