Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

1977 оноос эхтэй дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Биша хотод болсон 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөхөд 135 тамирчнаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт хурдалжээ.

59 тамирчны өмнө орсон түүний анхны “Дакар ралли” энэ юм. Тэрбээр 14 өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилтыг долоодугаар этапт үзүүлэхдээ шилдэг 28-д орсон нь онцгой амжилт аж.

Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байжээ.

СУРВАЛЖИЛГА: Хагас шигшээд хожигдох нь байтугай 5 парт ч гаргаж үзээгүй ХӨВСГӨЛ ЭРЧИМ клубийнхэн анхны ялагдлаа хүлээж, ХҮРЭЛ медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо
СУРВАЛЖИЛГА: Хагас шигшээд хожигдох нь байтугай 5 парт ч гаргаж үзээгүй ХӨВСГӨЛ ЭРЧИМ клубийнхэн анхны ялагдлаа хүлээж, ХҮРЭЛ медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо
 
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлууд вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байжээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлууд вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.