УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэний хувийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасныг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолыг баталсан байдаг.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж, мөн хуулийн 84.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан. Иймд Төсвийн байнгын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нар ажиллажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!