Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ. "Мон майнинг сертификейшин" баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр /2025.01.16/ Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог баталгаажуулах гэрчилгээг гардуулан өглөө.

БХТ нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг 2023 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд тус стандартыг байгууллагынхаа стратеги тодорхойлох, гүйцэтгэлийг хэмжих тогтолцоотой нэгтгэн хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлснээр байгууллагад олон давуу тал бий болдог.

Үүнд:

  • Байгууллагын дотоод үйл ажиллагаанд тогтмол сайжруулалтыг бий болгох, эрсдэлийг бууруулах.
  • Үйл явцын тогтолцоо бий болох.
  • Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Х.Булгантуяа: Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо
Х.Булгантуяа: Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо
 
ХЗБХ-ны хурлаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэнэ
ХЗБХ-ны хурлаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.