Н.Номтойбаяр: Газрын тосны үйлдвэрийг барихаар авсан 1.7 тэрбум ам.долларын зээлд аудитын дүгнэлт алга. Тэнд хулгай байгаа гэдгийг ёстой батаараа хэлье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

------------

Тэрбээр:

-Хятадын хэд, хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр хаагджээ. Учир нь үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 4 сая түүхий нефть боловсруулахаас доош ороод ирэхээр ашигтай ажиллах гэж үзээд хаалгаа барьжээ. Гэтэл манай барих гээд байгаа үйлдвэр чинь 1.5 сая тонн. Эдийн засаг, санхүүгийн хувьд 2.2 тэрбум ам.долларыг уг үйлдвэр нөхөж чадах эсэх, төсөвт ямар ачаалал учрах эсэх талаар асуухаар тодорхой хариулт өгөх хүн алга. Эцсийн дүндээ энэ үйлдвэр ашиглалтад ороод бид нэг литр бензинд хэдэн төгрөг төлөх нь ч тодорхойгүй. Хамгийн ноцтой асуудал нь "Эксим" банкнаас авч байгаа 2.2 тэрбум ам.долларын зээлд хөндлөнгийн нэг ч аудитын шинжилгээ огт хийгдээгүй. Лицензийн төлбөр нь 30 сая ам.доллар. Бид тоног төхөөрөмжийг нь аваад ашиглах учраас уг төлбөрийг эргэж харах ёстой.

Өнөөдрийн байдлаар зээлсэн 1.7 тэрбум ам.доллараас 268 сая ам.долларыг хэрэглэчихсэн. Гэтэл үүнд нэг ч хөндлөнгийн аудитын дүгнэлт байхгүй. Уул уурхай, Сангийн яам бодлогоо нэгтгэж ажиллаж чадахгүй байна.

Сангийн яам аудитын дүгнэлтийг Италийн хөндлөнгийн компани хийсэн гэж даргын зөвлөлийн хурал дээр хэлсэн. Тэрийгээ авиад ир, харж байж үлдсэн 700 сая ам.долларын зээлийн асуудлыг ярья гэтэл өнөөдрийг хүртэл Уул уурхайн яамнаас аудит хийсэн дүгнэлт нь ирээгүй. Бид шалгаж үзсэн чинь ерөөсөө санхүүгийн аудит хийгдсэн зүйл алга. Үүний ард асар их хулгай явж байгаа.

Газрын тосны үйлдвэр дээр хулгай байгаа гэдгийг ёстой батаараа хэлье. Худалдан авах ажиллагаа маш ихээр хийгдэж байгаа. Гэтэл худалдагч тал үнийн санал өгөхөөр үнээ нэмчих. Зөрүүгээ бид бэлэн мөнгөөр өгье гэх зүйл хүртэл байгаа.

Өөр нэг асуудал хагас кокс бол үнэнийг хэлэхэд 20-иод жилийн өмнө яригдаж байсан. 2012 онд шинэ Засгийн газар гарч ирээд "Ерөөсөө хагас кокс хэрэггүй юм байна. Багануурын нүүрсийг түүхийгээр нь түлэх шийдвэр" гаргасан. Тэгээд юу боллоо. Уг нь аятайхан утаа буураад явж байтал одоо эргээд л нэмэгдээд хагас коксын асуудал яригдаж байна. Гэхдээ үүн дээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжүүдийг сонсох хэрэгтэй. Жишээлбэл, багануурын нүүрсэн дээр түшиглээд хагас кокс үйлдвэрлэнэ гээд байх шиг байна. Гэхдээ хүрэн нүүрс хэзээ ч хагас кокс болдоггүй. Чулуун нүүрсээс хагас кокс гардаг. Энэ мэт буруу, зөрүү мэдээлэл сонсогдоод байна. Үүний цаана цаг хугацаа, асар их мөнгө цацаж үрэх юм л явж байгаа. Шийдвэр гаргах хүний чихэнд "Энэ зөв" гээд шивнэчихээр маргааш нь гарч ирээд замбараагүй, дураараа шийдвэр гаргадаг. Туршилтын байдлаар явдгаа зогсооё.

Жагсагч Б.Цацралыг зодсон гэх иргэдийг олж тогтоон шалгаж байна
Жагсагч Б.Цацралыг зодсон гэх иргэдийг олж тогтоон шалгаж байна
 
ЦЕГ: CU-ийн худалдагч охины толгойг нь цохисон эмэгтэйг шалгаж байна
ЦЕГ: CU-ийн худалдагч охины толгойг нь цохисон эмэгтэйг шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!