Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Л.Сонорыг би санал оруулж дэвшүүлсэн нь нотлогдвол ажлаа өгөөд хариуцлага хүлээе гэж Ө.Шижир гишүүнд хэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн гурван хүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Ш.Хандсүрэн, Л.Сонор нарыг нэр дэвшүүлсэн ч Л.Сонорыг нийт гишүүдийн 41.1 хувийн саналаар дэмжээгүй юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Хувьдаа даатгалын компанитай Т.Доржханд гишүүн өөрийн дүүгээ Санхүүгийн зохицуулах хорооны нөлөө бүхий албан тушаалд томилуулахаар санал оруулжээ" хэмээн илэрхийлсэн бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураахад 41.1 хувийн саналаар Л.Сонорыг томилохыг дэмжээгүй юм.

Тэвэл түүний хариуд Шадар сайд Т.Доржханд "Би өөрийн хамаарал бүхий Л.Сонор гэдэг залууг дэвшүүлсэн нь нотлогдвол Шадар сайд, намын дарга, УИХ-ын гишүүний ажлаа өгөөд, хариуцлага хүлээе гэж Ө.Шижир гишүүнд хэлсэн. Л.Сонорын нэр дэвшүүлэх асуудал анх яригдаж байхад Сангийн сайдад мөн татгалзсан саналаа илэрхийлж л байсан. Сая чуулганаар хэлэлцээд санал хураахад нь ч би оролцоогүй. Ө.Шижир гишүүн харин надтай хамаатуулж, улстөржүүлснийх нь хариуд шалгуулах хүсэлтийг би өөрт нь тавьсан" гэв.

Я.Ганболд: Ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо гэх дүгнэлт хаана ч байхгүй
Я.Ганболд: Ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо гэх дүгнэлт хаана ч байхгүй
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.