Т.Бадамжунайгийн хүргэндээ өгсөн 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг АТГ-аас хураан авчээ 

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай шалгагдаж байх хугацаандаа хил даван зугтсан тул "Шувуу" ажиллагааны хүрээнд түүнийг өнгөрсөн жил Филиппин улсаас авч ирсэн. Улмаар түүнийг авч ирсэн цагаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хэрэг нь замхрах тийшээ хандлаа хэмээн иргэд шүүмжилж байсан юм. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд АТГ шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч хэд хэдэн удаа буцсанаар өнгөрсөн есдүгээр сард дахин шүүх рүү шилжүүлсэн байна.

Энэ хугацаанд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байхдаа Сонгинохайрхан дүүрэг дэх Баянголын амны зүүн энгэрт өөрийн хүргэн Ж-дээ олгуулсан 100 га газрын хууль бус үндэслэлийг тогтоож, уг газрыг төрд буцаан авах ажлыг хийсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Дээрх газрын зарим хэсгийг гадаадын компанид 2 тэрбум төгрөгөөр худалдаж, уг мөнгөөрөө банк бус санхүүгийн байгууллага байгуулсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй байгаа аж. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад албан тушаалаа ашиглан хууль бусаар олгогдсон газрыг хураан авчээ. Уг газар нь одоогийн ханшаар 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд 72 га газрын 50.5 га нь төрийн мэдэлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан байна.

ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
 
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!