Н.ТЭГШБАЯР: Газар доор уусган баяжуулах аргаар уран олборлосонтой холбоотой цацрагийн хордлого үүсэх асуудал Монголд болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг

  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,
  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  • Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олгосон билээ.

-----------------------------------------------------

Өнөөдөр /2025.01.16/ Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар “Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд мэдээлэл өглөө. Энэ үеэр олон нийтийн зүгээс болгоомжилж буй ураны олборлолтыг дагасан цацраг идэвхт бодис аюултай эсэх талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн юм.

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Уран бол цацраг идэхвт ашигт малтмал. Энэ утгаараа ураныг эрэх, хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой ЗГ, УИХ-аас баталсан Цөмийн энергийн комиссоос баталсан цацраг идэвхт бодисыг эрэх, хайх, олборлох цацраг аюулгүйн норм олон улсын Атомын энергийн агентлагаас баталсан дүрэм журмыг дагаж энэ үйл ажиллагаа явна. ОУ-ын стандартад нийцнэ.

Гэрээнд зааснаар, энэ үйл ажиллагааг дүрэм журмын дагуу эсэхийг 3-4 жилд нэг удаа Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн шинжээчдийн багийнхан шинжиж, үүний дагуу төсөл хэрэгжүүлэгч компани үйл ажиллагаа явуулна гэж заасан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс газар доор уусган баяжуулах аргаар технологийн туршилт хийж 10 мянган тонн уран олборлосон.

Дэлхий нийтэд газар доор уусган баяжуулах аргаар нийт жилд олборлож буй ураны 56-60 гаруй хувь нь газар доор уусган баяжуулах аргаар олборлож байна. Энэ бол битүү системээр буюу газар доор уусган баяжуулах аргаар уран олборлодог. Иймээс өнөөдрийг хүртэл дэлхий дахинд уран олборлохтой холбоотой цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ өнөөдрийг хүртэл тэмдэглэгдээгүй.

Монголд ч бас ийм асуудал болохгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлье. Гэхдээ аливаа уул уурхай бол ямар ч нөхцөлд өөрөө цөмийн болон цацрагийн хяналтын стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байна.

Физикч хүний хувьд ямар ч асуултад хариулахад бэлэн. Засгийн газар болон Мон Атом ХХК-иас мэргэжлийн шинжээчээр ажиллахыг урьсны дагуу ажилласан гэлээ.

“Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ, ямар сувгаар эдийн засагт нөлөөлдөг вэ гэж асуухад Р.Даваадорж та буруу хариулсан“
“Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ, ямар сувгаар эдийн засагт нөлөөлдөг вэ гэж асуухад Р.Даваадорж та буруу хариулсан“
 
ЧУУЛГАН: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
ЧУУЛГАН: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!