Д.ДАЛАЙЖАРГАЛ: БНФУ-ын “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь бид аль нэг улсаас хараат бус тусгаар улс гэдгээ харуулах том боломж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 15 секунд

Өнөөдөр /2025.01.16/ Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар “Мон Атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр энэ үеэр маргааш Засгийн газар болон Франц улсын хоорон дахь хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна гэдгийг энэ үеэр тодотголоо. Онцолбол, БНФУ-ын “Орано майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр манай улс гурав дахь хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт болох томоохон боломж нь энэ болох юм.

"Мон-Атом" ХХК-ын Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал: Өнгөрсөн Баасан гарагт УИХ Францын "Орано майнинг" компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон. Сүүлийн хоёр сар Их хурал дээр бид энэ асуудлыг ярьж намын бүлгүүдээрээ таван байнгын хороон дээр, УИХ-аар дөрвөн удаа хэлэлцлээ. Гэрээний тухай, гэрээний ач холбогдол, гэрээний агуулгын талаар сүүлийн хоёр жил, хоёр сарын турш сайн, муу бүгдийг л сонссон. Гэхдээ саараас илүү та бүхэн эерэг зөв ойлголттой болсон байх.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийж буй зорилго нь маргааш хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодит мэдээллийг өгөхийг зорилоо.

Гэрээгээр Монголын ард түмэн хүртэх өгөөжийн талаар бид хангалттай ярьсан. Товчхондоо, Үндсэн хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээнээс олох үр өгөөж бол 50+ буюу 50-иас илүү хувийг Монголын ард түмэн хүртэнэ. Хоёрт, маш тодорхой гурван зүйл хэлье.

Нэгт:Монголоос авсан шар нунтаг ойрын 50-60 жил зөвхөн Франц төдийгүй Европын улс орнуудад тог цахилгаан эрчим хүч болно.

Хоёрт: 2022 оны нэгдүгээр сард Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрч хүч гэж зарласан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд тулгарч буй цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэх хамгийн гол арга бол цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх юм. Үүнийг Европын холбоо зарласан. Бидний гарч буй шар нунтаг цөмийн эрчим хүчний цөмийн гол түлш болсноор хүн төрөлхтөнд оруулж буй гол хувь нэмэр болох юм. Энэ хоёр зүйл маш чухал.

Бид гэрээ байгуулснаар бие даасан, аль нэг улсаас хараат бус тусгаар улс болохыг харуулах томоохон боломж олдох юм. Энэ бол Оюутолгой ордын дараа орох хоёр дахь том гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт гэдгийг та бүхэн сайн мэднэ.

2024 онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барснаас 6 нь амиа хорложээ
2024 онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барснаас 6 нь амиа хорложээ
 
Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ-ын гишүүдийг энд тэнд хоолонд оруулж мэдээллээр хангаад янз бүрийн хуулийн төсөл өргөн барьдаг асуудлыг  цаашид явуулж болохгүй
Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ-ын гишүүдийг энд тэнд хоолонд оруулж мэдээллээр хангаад янз бүрийн хуулийн төсөл өргөн барьдаг асуудлыг цаашид явуулж болохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!