Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагч мэргэжилтэй М.Буяндэлгэрийг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны даргад нэр дэвшигч болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна.

Улмаар СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад М.Буяндэлгэрийг 55.6 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Санхүүгийн зохицуулах хорооны ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГАД газар зохион байгуулагч, газар зохион байгуулагчаараа 20 жил ажиллаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга байсан хүнийг сонголоо. Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо. Иргэд санхүүгийн зах зээлд яаж итгэх вэ.

Та бүхэн өөрсдөө хараад үнэлэлт, дүгнэлт хийнэ биз дээ" хэмээн шүүмжиллээ.

О.Номинчимэг: Аппликейшны зээл БОЛОВСОН МӨНГӨ ХҮҮЛЭЛТ-ийн систем рүү шилжсэн
О.Номинчимэг: Аппликейшны зээл БОЛОВСОН МӨНГӨ ХҮҮЛЭЛТ-ийн систем рүү шилжсэн
 
Б.Энхбаяр: С.Батдөл гэдэг нөхөр ШШГЕГ-ын Богд Уулын амралтын газар ялаа эдэлж байна
Б.Энхбаяр: С.Батдөл гэдэг нөхөр ШШГЕГ-ын Богд Уулын амралтын газар ялаа эдэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.