"Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
--------------
"Мон атом" ХХК-ийн эксперт, Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны эрдмийн зөвлөлийн дарга, зөвлөх Я.Ганболд:
-Уранаас болж мал өвчлөлтэй болсон гэх асуудлыг олон жил ярьж байгаа. 2012 оноос хойш ярьж эхэлсэн. Түүнээс хойш найман удаагийн судалгаа шинжилгээ, Засгийн газрын шийдвэрээр хийсэн судалгааг бүхэлд нь дүгнээд үзэхэд ураны хайгуулын явцад малын ямар нэгэн өвчний эмгэг шалтгаан нь уран болж байна гэсэн дүгнэлт гараагүй. Өнөөдөр олборлож байгаа шар нунтаг нь технологийн процесст ороогүй зөвхөн хайгуулаас олборлож байгаа химийн элемент юм. Энэ утгаараа орчин тойрон ялангуяа малд үзүүлэх нөлөө одоогоор илрээгүй байна.
Ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо гэсэн дүгнэлт байхгүй.
Дорноговь аймгийн мал эмнэлгийн газарт ч ийм дүгнэлт байхгүй. Улаанбадрах сумын эмнэлэгт ч байхгүй. Мал эмнэлгээс явуулсан судалгаа, шинжилгээ бүх юмны үр дүнд өнөөдрийн байдлаар ураны олборлолт сөрөг нөлөөтэй гэх зүйл илрээгүй. 2023 онд 8 сарын турш Улаанбадрах суманд мал эмнэлгийн 3 шинжилгээний баг ажилласан. Гурван сумын 57 айлын 397 малд үзлэг шинжилгээ хийж дээж авч лабораторийн 6-7 төрлийн шинжилгээ хийсэн. Яагаад гурван сумаас авсан бэ гэхээр Улаанбадрах сумын нөхцөл байдлыг ойролцоох хоёр сумтай харьцуулж үзсэн. Гэтэл судалгааны дүгнэлтээр харин ч нөгөө хоёр суманд нь малын өвчлөл их байсан. Улаанбадрах суманд бага байсан.
Олон толгойтой мал гээд байгаа нь Алтан ширээ, Мандах суманд тус бүр 1 илэрсэн. Улаанбадрах суманд илрээгүй. Судалгааны дүнгээс үзэхэд 2022-2024 онд нэг ч ийм тохиолдол илрээгүй.
Улаанбадрах сумын нийт малын 37.8 хувь нь тэжээл боловсруулах замын өвчинтэй. 29.7 хувь нь амьсгалын замын эмгэгтэй байсан. Энэ нь цацрагийн нөлөөлөл байхгүй байна гэсэн үг. Хэрэв цацраг нөлөөтэй байвал тэр хавийн малын арьс, үсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэтэл 10 мянга гаруй малд хоёр жилийн хугацаанд үзлэг хийхэд нэг ч арьсны өвчинтэй мал илрээгүй. Энэ бүх шинжилгээний дүнг айл бүрт орж танилцуулсан. Бүх айлууд мэдэж байгаа. Сүүлийн 4-5 жилд Улаанбадрах сумын малчид үүнийг маш сайн ойлгож байгаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!