Өнгөрсөн жил /2024.11.25/ тонн тутам нь 141 ам.доллар хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр 106.95 ам.доллар байна. Улмаар нүүрсний томоохон хэрэглэгч болох Хятадын эдийн засаг саарч байгаатай холбоотой манай улсын нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурчээ. Он гарсаар нүүрсний үнэ алгуур буурсаар байгааг харж болно.
Монголын хөрөнгийн бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүний өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний хамгийн доод үнийг тонн нь 71.5 ам.доллартай байна.
Өнгөрсөн жил нүүрсний экспорт 83 сая тоннд хүрч рекорд эвдсэн бол энэ жил 83 сая тонныг экспортлохоор төлөвлөж буй. Гэвч Хятадын эдийн засаг саарч, нүүрсний үнэ унаж байгаагаас шалтгаалан улсын төсвийн орлого бүрдэхгүй байх, томоохон дарамт үүсэх эрсдэлтэй.
Энэ асуудалд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ “Үнэ тодорхой хэмжээнд буусан ч орлого бүрдүүлэлтийн тал дээр асуудал гарахгүй гэж бодож байна” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!